Хуурамч сайтуудаас сэргийлнэ үү.
Пишинг буюу веб сайтыг дууриалган хийж нэвтрэх нэр, нууц үгийг хууран авах зорилготой хуурамч веб сайтад итгэж нууц үгээ алдсанаар таньд юу тохиолдож болох вэ? Гэмт этгээд таны сошиал /facebook, twitter etc…/ ертөнцөд нэвтэрснээр таны хувийн захидал харилцаа, найз нөхөд, гэр бүлийн хүрээллийг тань судлан улмаар яаралтай мөнгөний хэрэг гарсан тул энэ данс руу мөнгө шилжүүл гэх мессежийг илгээн ойр дотны хүнийг тань хууран мэхлэх боломжтой. Иймээс та цахим шуудангаар болон бусад эх сурвалжаас ирсэн сэжигтэй холбоосыг дарахгүй, ямар нэг веб сайтад нэвтрэх гэж байгаа бол URL буюу хаягийг нягтлах, хэн нэгэн таниас цахим хаягаар дамжуулан мөнгөн тусламж хүссэн бол болгоомжтой хандаарай!