ОХУ-ын танилцах сайтын 20 сая хэрэглэгч хакеруудын хохирогч боллоо
Хакерууд ОХУ-ын Topface хэмээх танилцах сайтын 20 сая хэрэглэгчийн нэвтрэх нэр нууц үгийг хулгайлжээ. Энэ талаар хакеруудын эсрэг программ үйлдвэрлэдэг Easy Solutions компаний төлөөлөгч Bloomberg агентлагт мэдэгдсэн байна.
Bloomberg агентлагийн мэдэгдэж байгаагаар 20 мянган хэрэглэгчийн нэвтрэх нэрээс гадна нууц үгийг хулгайд алдсан гэсэн байна. Гэвч Easy Solutions компаний техникийн албаны гүйцэтгэх захирал Даниэл Ингевальдсоны хэлж байгаагаар нууц үг болон бусад холбоотой мэдээлэл хулгайд алдагдсан гэх нь одоогоор батлагдаагүй байна.
Хакерууд сайтнаас олж авсан мэдээллээ хохирогчийн банкны мэдээллийг хууран мэхлэх арга замаар олж авах болон ямар нэг хэрэгтэй мэдээлэл олж авах зорилгудаар ашиглаж болох юм. Topface компаний талаас сэтгүүлчдийн асуусан асуултнуудад хариу өгөөгүй байна.
Bloomberg компаний мэдээллээр гэмт этгээдүүдийн олж авсан хэрэглэгчийн нэвтрэх нэрээс ойролцоогоор тал нь ОХУ-ын иргэдэд харъяалагддаг бол Европын холбооны улсын иргэдэд-40 хувь нь харъяалагддаг байна. Санкт-Петербург хотод байрлах тус сайтын Дата төвд хулгайд алдагдсан мэдээллээс 345000 домэйн нэрд бүртгэлтэй хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг байсан байна. Hotmail.com сервисийг ашигладаг 7 сая, Yahoo.com – 2.5 сая Gmail.com – 2.3 сая хохирогч тус тус байсан байна.