Фэйсбүүк хуурамч мэдээ мэдээлэлтэй тэмцэнэ гэдгээ зарлалаа.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болсон фэйсбүүк хуудас нь шинэчлэгдэж хуурамч мэдээ мэдээллийг нуух функцтэй болсон байна.
Ингэснээр сэжигтэй гэж санагдсан мэдээ мэдээллүүд тусгай “crowdsourcing” хэмээх фильтрийн тусламжтай хэрэглэгчийн мэдээний листнээс устгагдах юм.
Фэйсбүүк компаний төлөөлөгчийн хэлж байгаагаар хүмүүсийн илт харагдаж байгаа хуурамч мэдээлэлд(спам мессэж) хэт их итгэж байгаа явдал энэ алхамд хүрэхэд хүргэсэн гэж ярисан. Хэрэглэгчид энэхүү худал мэдээг зөвхөн найз нөхдөөс нь ирүүлсэн комментоос олж мэдсэнээр хууртсан гэдгээ олж мэддэг. Хэрэглэгчид садар самуун агууламжтай файл хэрхэн тэмдэглэдэгтэй адил хуурамч мэдээлэл болохыг тэмдэглэх боломжтой болсон байна. Хуурамч мэдээлэл гэх тэмдэглэгээ тодорхой хэмжээнд хүрсний дараа мэдээлэл устгагдах юм байна.
Гэхдээ энэ боломж нь мэдээ мэдээллийн дайнд хүчтэй зэвсэг болох аюул занал байгаа юм. Учир юу гэвэл үнэн мэдээллийг энэ байдлаар нуун дарагдуулах зорилготой олноор нь худал мэдээлэл болгох боломж бий болж байна.